Нэг Цонхны Үйлчилгээ

Write e-mail Print PDF

“Нэг Цонхны Үйлчилгээ” төсөл

“НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ”-Г НЭВТРҮҮЛЭХЭД

ТААТАЙ ХУУЛЬ ЗҮЙН ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН



Захиалагч: "Хүний аюулгүй байдлын судалгааны төв" ТББ

Гүйцэтгэгч: "Хууль зүйн сургалт, судалгаа, төслийн Х Төв" ГҮ ТББ

Гүйцэтгэсэн хугацаа: 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл

Гүйцэтгэсэн ажил: “Нэг Цонхны Үйлчилгээ” (НЦҮ)-г нэвтрүүлэхэд хууль зүйн таатай орчин бүрдүүлэх зорилгоор нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ гэсэн гурван чиглэлийн бүх үйлчилгээнд баримталж буй хууль болон дэд актууд, тэдгээрийг мөрдөж буй практикийг цогцоор судалж давхардал, зөрчил, хийдлийг илрүүлэн тэдгээрийг арилгах санал, зөвлөмж боловсруулах


Татаж авах    


Write e-mail Print PDF

“Нэг  цонхны үйлчилгээ” (НЦҮ)-ний хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилт сэдэвт үндэсний зөвлөлгөөн 2011 оны 11 дүгээр сарын 7,8-ны өдрүүдэд боллоо.

Үндэсний зөвлөлгөөнөөр НЦҮ-ний хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэн туршлага солилцож, НЦҮ-ний үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой зөвлөмж гаргалаа.

Write e-mail Print PDF

Нийслэлийн хүндэт тэмдэгээр шагналаа

 

“Нэг Цонхны Үйлчилгээ”/НЦҮ/-г хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Швейцарийн хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Ф.Феллман, дэд суурин төлөөлөгч М.Мейер болон НЦҮ төслийн үндэсний зохицуулагч, Хүний аюулгүй байдлын судалгааны төвийн захирал Л.Эрдэнэчулуун нарыг Нийслэлийн хүндэт тэмдэгээр шагналаа.

Write e-mail Print PDF

Иргэд "үйлчилгээний бүрдүүлэх баримт бичгийн лавлагаа"-г 331717 дугаарын утаснаас авах боломжтой боллоо.

“Нэг Цонхны Үйлчилгээ” төслөөс Мобиком компанитай хамтран 2011 оныг дуустал иргэдэд

1. нийгмийн даатгал,

2. хөдөлмөр, нийгмийн халамж,

3. газрын харилцаа,

4. иргэний бүртгэл

5. эд хөрөнгийн эрхийн бүртгэл болон

6. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 130 гаруй үйлчилгээний БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЛАВЛАГААГ энгийн утасны тарифаар авах боломжийг бүрдүүллээ.

Page 1 of 5

  • «
  •  Start 
  •  Prev 
  •  1 
  •  2 
  •  3 
  •  4 
  •  5 
  •  Next 
  •  End 
  • »